
Улирал солигдох үеэр нарны гэрэл, цаг агаар, амьдралын хэмнэл өөрчлөгдөхөд бие, даавар, сэтгэл зүй, дархлаанд зэрэг гарч буй өөрчлөлтийг хэлдэг. Энэ үед ихэнх хүмүүст сульдаж, зан араншин тогтворгүй болдог нь хэвийн үзэгдэл юм.
Өглөөнөөс эхлээд л нойрмог байж өдрийн дунд хэсэгт ядрах мэдрэмж нэмэгддэг.
Цусны даралт, хариу урвалтай холбоотойгоор улирал солигдох үед даралт хэлбэлзэж, зарим хүнд толгой жингүйдэж байгаа мэт мэдрэмж төрдөг.
Орой унтах хэцүү, өглөө сэрэхэд бүр ч хэцүү байх, шөнө дунд сэрэх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг.
Гэнэт шалтгаангүйгээр айх, тавгүйрхэх, зүрхний цохилт түргэсэн шинж илэрнэ.
Ханиад амархан хүрэх, хамар битүүрэх, хоолой амархан өвдөх, харшлах, хууч өвчин сэдрэх зэргээр дархлаа суларсан шинж илэрнэ.
Урам зоригтой, сэтгэл санаа тогтуун байснаа гэнэт л ууртай,бухимдуу болох гэх мэт зан араншин хэлбэлзэнэ.
Ажилдаа төвлөрөх, ном унших, бичиг баримт боловсруулахад төвлөрөх нь хэцүү болж алдаа гаргах нь ихэснэ.
Ядаргаагаа багасгахаар кофе давхарлаж уух нь нойрыг улам муутгаж, хэмнэлийг илүү алдагдуулна.
Тогтмол цагт унтаж, сэрэхээс гадна унтахын өмнө дэлгэцийн хэрэглээг багасгаж, 15:00 цагаас өмнө кофе, энергийн ундаа, кафеин агуулсан цайг уух хэрэгтэй.
2. Нарны гэрэлд алхах:
Өдөр бүр дор хаяж 20–30 минут гадаа алхах нь биеийн дотоод циклийг тохируулж, сэтгэл санаа, эрч хүчийг нэмэгдүүлдэг.
3. Хооллолт, ус
Өдөрт 1.5–2 литр орчим ус уух, өөх тостой хүнд хоолноос татгалзаж илүү шим тэжээлтэй шингэц сайтай жимс, ногоо цагаан идээ, бүхэл үр давамгай хоол руу шилжих хэрэгтэй.
4. Хөдөлгөөн
Долоо хоногт 3–5 удаа 20–30 минут алхаа, сунгалт, хөнгөн дасгал хийхэд эндорфин даавар ялгарч, сэтгэл санаа, нойр, дархлаа зэрэг олон зүйлд эерэг нөлөө үзүүлдэг.
5. Дархлаа дэмжих Септилин
Септилин нь дархлааны эсүүдийг идэвхжүүлж халдварт өртөхөөс сэргийлдэг. Мөн ханиад томуу туссан үед үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул, өвчний хүндрэлээс сэргийлж, эдгэрэлтийг түргэсгэдэг.
.png)
Та дархлаа дэмжих СЕПТИЛИН-ыг онлайнаар худалдан авах бол энд дарна уу.