
Дархаа тогтолцоо гэж юу вэ? Яаж дэмжих вэ?
Хүний таван мэдрэхүйн үйлдлээс амтлах, үнэртэх, хүрэх үед хүний биед ямар нэгэн гадны биет, зарим тохиолдолд өвчин үүсгэгч нэвтэрч байдаг. Хором, мөч тутамд хүний биед дархлааны эсүүд гадны биетийг мэдэрч, өвчин үүсгэгчид хариу үйлдэл үзүүлэн устгаж, түүнийгээ тогтоож аваад дараагийн удаад аюултай эсэхийг шийдэх зэргээр завгүй ажилладаг. Энэхүү үйлдлүүдэд зөвхөн дархлааны эс гэлтгүй биеийн бусад хамгаалалтын систем болох арьс, салст, ходоодны хүчил оролцож өвчин үүсгэгчээс сэргийлдэг.
Дархлаа гэж юу вэ?
Дархлаа гэдэг нь биеийг нян, вирус, мөөгөнцөр болон бусад өвчин үүсгэгчээс хамгаалдаг байгалийн хамгаалалтын тогтолцоо юм. Үүнийг хүний биеийн аюулгүй байдлыг хангадаг хамгаалалтын баг гэж төсөөлж болно.
Биднийг унтаж, ажиллаж, хооллож байх үед ч дархлаа тогтолцоо тасралтгүй ажиллаж, биед нэвтэрсэн өвчин үүсгэгчийг таньж, устгах, халдварын тархалтыг хязгаарлах үүрэг гүйцэтгэдэг. Дархлаа тогтолцоонд цусны цагаан эсүүд, тунгалгийн зангилаа, дэлүү, ясны чөмөг, арьс болон салст бүрхүүл зэрэг олон эрхтэн, эд оролцдог.
Дархлаа тогтолцоо хэрхэн ажилладаг вэ?
Хүний бие үндсэн хоёр төрлийн дархлааны хамгаалалттай.
Төрөлхийн дархлаа — Шуурхай хамгаалалт
Төрсөн цагаас ажилладаг бөгөөд өвчин үүсгэгч биед нэвтрэхэд хамгийн түрүүнд хариу үйлдэл үзүүлнэ. Арьс, салст бүрхүүл, ходоодны хүчил болон нянг залгиж устгадаг эсүүд нь төрөлхийн дархлаанд ордог.
Олдмол дархлаа — Танин мэдэж, тогтоон санах хамгаалалт
Өвчин үүсгэгчтэй өмнө нь учирсан эсвэл вакцин хийлгэсэн үед тодорхой халдварыг таних чадвар бий болдог. Үүнд В, Т лимфоцит болон эсрэгбие чухал үүрэгтэй.
Жишээлбэл, томуугийн вирус амьсгалын замаар нэвтрэхэд төрөлхийн дархлаа эхэлж хариу үйлдэл үзүүлнэ. Үүний дараа олдмол дархлааны эсүүд вирусийг онцлон таньж, устгахад оролцдог. Зарим эс нь тухайн вирусийн мэдээллийг дархлааны ой санамжид хадгална. Ингэснээр ижил эсвэл ойролцоо өвчин үүсгэгчтэй дахин учрахад бие илүү хурдан хариулах боломж бүрддэг.
Дархлааны эсүүд хаана үүсдэг вэ?
Дархлааны эсийн гол үүсвэр нь ясны улаан чөмөг юм. Ясны чөмөг нь ясны дотор байрладаг зөөлөн эд бөгөөд цусны эсүүдийг үйлдвэрлэдэг. Насанд хүрсэн хүний хувьд аарцаг, өвчүү, хавирга, нугалам зэрэг ясанд цус төлжүүлэх идэвхтэй улаан чөмөг байдаг. Ясны чөмөгт цус төлжүүлэгч үүдэл эс хэмээх онцгой эсүүд оршино. Эдгээр эсээс:
Дархлааны эсүүд нь үүдэл эсээс олон шат дамжин ялгаран хөгждөг бөгөөд бүгд ижил үүрэг гүйцэтгэдэггүй. Бүх дархлааны эс ясны чөмөгт үүсдэг боловч,бүгд тэндээ бүрэн боловсордоггүй. Зарим нь ясны чөмөгт, зарим нь цээжний дээд хэсэгт байрладаг сэрээ булчирхайд боловсордог. Ясны чөмөг дотор синусоид гэж нэрлэгддэг тусгай бүтэцтэй жижиг судаснууд байрладаг. Дархлааны эсүүд боловсорсны дараа эсийн хөдөлгөөн болон химийн дохиогоор зохицуулагдан, эдгээр судасны ханыг нэвтэрч цусны эргэлтэд ордог. Цусанд орсны дараа эсүүд биеийн янз бүрийн хэсэгт очно. Тэдний зарим нь цусаар эргэлдэж, зарим нь эдэд шилжин байрлаж, харин В болон Т лимфоцитууд цус, тунгалгийн зангилаа, тунгалгийн урсгалын хооронд эргэлддэг.
Дархлааны эсүүд халдвар үүссэн газрыг хэрхэн олж очдог вэ?
Дархлааны эсүүд нян хаана байгааг санамсаргүй хайдаггүй. Халдварын голомтоос ялгарч буй химийн дохиог даган тухайн хэсэгт хүрдэг.
Энэ бол төрөлхийн дархлааны хамгаалах үйл ажиллагааны нэг жишээ юм.
Тунгалгийн зангилаа бол дархлааны эсүүд өвчин үүсгэгчийн мэдээлэлтэй учирч, идэвхэждэг чухал газар юм. Жишээлбэл, хоолойд халдвар үүсэхэд ойролцоох тунгалгийн зангилаанд дархлааны эсүүд идэвхжин, олширч болно. Үүний улмаас хүзүүний тунгалгийн зангилаа томрох тохиолдол байдаг. Идэвхэжсэн зарим эс цусны эргэлтэд буцаж орж, халдварын голомтод очин хамгаалах үйл ажиллагаанд оролцоно.
Септилин дархлаа тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?
1930 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Хималай Драг компани нь Аюурведийн анагаах ухааны 5000 жилийн түүх дээр суурилан дархлаа зохицуулах үйлдэлтэй Септилин эмийг үйлдвэрлэн бүтээсэн.
Септилин эм нь:
Үрэвслийн зохицуулалт
Септилины найрлагад буй гүгэл модны давирай, чихэр өвс зэрэг ургамал нь үрэвслийн эсрэг нөлөөлж байгаа нь судлагдсан байдаг. Энэ нь дархлааг идэвхжүүлэхээс ялгаатай. Дархлааны хариу урвалыг зохицуулах үйлдэл нь тодорхой нөхцөлд идэвхжүүлэх, өөр нөхцөлд дарангуйлах байдлаар илэрч болно.
Танд дараах өвчний шинж тэмдэг илэрсэн бол Септилин эмийг уугаарай. Үүнд:
Хэрэглэх арга, тун
Септилин сироп:
Септилин шахмал:
Жирэмсэний 3 сараас дээш хэрэглэнэ. Курс эмчилгээнд 3 сарын турш тогтмол хэрэглээрэй.
Эх сурвалж: