
Гүн, улайсан, өвдөлттэй батганы цаана дааврын өөрчлөлт, арьсны тослогийн ихсэлт, нүх сүвний бөглөрөл болон үрэвслийн үйл явц нөлөөлж байдаг. Ялангуяа өсвөр насанд бие махбод эрчимтэй өөрчлөгдөх үед эдгээр хүчин зүйлс идэвхжиж, батга ихсэж эхэлдэг.
Өсвөр насанд нүүрээр батга гарахыг олон хүн түр зуурын үзэгдэл гэж боддог. “Нас нь явахаар арилна”, “Нүүрээ сайн угаахад л болно” гэж үл тоомсорлох нь ч бий. Гэвч батга нь арьсны тосны булчирхай, үсний уутанцартай холбоотой үрэвсэлт эмгэг юм.
Тиймээс батганы шалтгааныг ойлгож, арьсаа зөв арчлахын зэрэгцээ шаардлагатай үед тохирсон эмчилгээ авах нь чухал.
Батга үүсэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг.
1. Дааврын өөрчлөлт ба тосны булчирхайн идэвхжил
Өсвөр насанд андроген дааврын нөлөөгөөр арьсны тосны булчирхайн идэвхжил нэмэгдэж, тосны ялгаралт ихэсдэг. Илүүдэл тос нь үсний уутанцрын амсарт хуримтлагдаж, нүх сүв бөглөрөх нөхцөлийг бүрдүүлнэ.
2. Нүх сүвний бөглөрөл
Арьсны үхэжсэн эсүүд илүүдэл тостой холилдон үсний уутанцрын амсарт хуримтлагдсанаар хар болон цагаан батга үүсдэг. Бөглөрөл үрэвссэн тохиолдолд батга улайж, хавдаж, заримдаа идээлж болно.
3. Нянгийн оролцоо ба үрэвсэл
Арьсанд байгалиасаа байдаг Cutibacterium acnes нян нь үсний уутанцрын бөглөрөл болон тослогийн орчин өөрчлөгдсөн үед үрэвслийн үйл явцад оролцдог. Үүний улмаас батга улайж, хавдаж, өвдөхөөс гадна зарим тохиолдолд арьсны гүн давхаргад зангилаа үүсдэг.
4. Удамшлын хүчин зүйл
Эцэг эхийн аль нэг нь өсвөр насандаа хүчтэй батгатай байсан бол хүүхэд батганд өртөмтгий байх магадлал нэмэгдэж болно. Удамшил нь арьсны тосны булчирхайн идэвхжил болон үрэвслийн хариу урвалд нөлөөлдөг.
5. Стресс ба нойрны хямрал
Стресс болон нойр дутуу байх нь зарим хүний батгыг сэдрээх, үрэвслийг хүндрүүлэхэд нөлөөлдөг.
6. Арьс арчилгааны буруу дадал
Нүүрээ хэт олон удаа угаах, арьсыг хүчтэй үрэх, тохиромжгүй бүтээгдэхүүн хэрэглэх, батгыг шахах нь арьсыг цочроож, үрэвслийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Батга нь ариун цэвэр муугаас үүсдэггүй тул зөөлөн цэвэрлэгээ, тохирсон арчилгаа чухал.
Бэлгийн бойжилтын үед андроген дааврын нөлөө нэмэгдэж, арьсны тосны ялгаралт ихэсдэг. Зарим хөвгүүдэд тосны булчирхайн идэвхжил илүү хүчтэй явагдсанаар батга том, улайсан, өвдөлттэй, арьсны гүн давхаргад үүсэх тохиолдол бий.
Үүний зэрэгцээ нүх сүвний бөглөрөл, Cutibacterium acnes нян болон арьсны үрэвслийн хариу урвалын нөлөөгөөр батга даамжирдаг.
Гүн, үрэвсэлтэй батгыг зөвхөн нүүр угаагчаар арилгах боломжгүй. Батгыг шахах, удаан хугацаанд эмчлэхгүй орхих нь сорви үлдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс өвдөлттэй, том батга гарсан эсвэл сорви үүсэж эхэлсэн бол арьсны эмчид хандах хэрэгтэй.
Батгыг эрт үед нь зөв арчилж, шаардлагатай эмчилгээг эхлүүлэх нь арьсны гэмтэл, сорви үүсэх эрсдэлийг бууруулахад чухал.
Арьс бол бидний биеийн ерөнхий эрүүл мэндтэй холбоотой чухал эрхтэн юм. Заримдаа бид арьс арчилгааны төрөл бүрийн тос, serum хэрэглэсэн ч хүссэн үр дүндээ хүрэхгүй байх тохиолдол бий. Учир нь арьсны улайлт, батга, үрэвсэл зэрэг асуудалд биеийн дотоод үйл явц, бодисын солилцоо болон даавар, тослогийн тэнцвэр зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
Иймээс арьсыг эрүүл, өнгөлөг харагдуулахын тулд гаднаас нь зөв арчлахаас гадна биеийн дотоод тэнцвэрт байдлыг анхаарах нь чухал. Арьсны эрүүл байдлыг дотроос нь дэмжих Himalaya брэндийн Purim болон Neem Skin Wellness-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
Purim нь ургамлын гаралтай бөгөөд биеийн дотоод шүүлтүүр болох цус болон элэгний үйл ажиллагааг дэмжин тэнцвэржүүлдэг.
-Цус цэвэршүүлэх, биеийн дотоод үйл ажиллагааг дэмжих: Найрлага дахь ургамлууд нь шимэгч, вирус, бактери, мөөгөнцрийг устгана. Цусанд эргэлдэж буй хорт бодисыг шүүж, цусны эргэлтийг сайжруулж батга гаралтыг зогсооно.
-Элэгний үйл ажиллагааг дэмжинэ: Элэгний бодисын солилцоог тэнцвэржүүлж биеэс бохирдлыг гадагшлуулан арьс эд эсийг сэргээж сорви үүсэхээс сэргийлнэ.
-Үрэвслийн эсрэг: Үрэвслийн эсрэг, халдваргүйжүүлэх, харшлын эсрэг, антиоксидант үйлдэлтэй. Үрэвслийн эсрэг нөлөө үзүүлсэнээр улайлт арилна.Халдваргүйжүүлэх нөлөө үзүүлсэнээр бактери үүсгэгчийг устгаж үрэвсэл даамжрахаас сэргийлнэ.Харшлын эсрэг нөлөө үзүүлсэнээр загатнаас намдааж тууралтыг арилгана.
Ним (Neem – Azadirachta indica) ургамлыг Аюрведийн уламжлалт анагаах ухаанд олон зуун жилийн турш биеийн дотоод цэвэршилт, арьсны эрүүл мэндийг дэмжих зорилгоор хэрэглэж ирсэн.
-Бактери ба бодисын солилцоог зохицуулна: Батга үүсгэгч бактерийг устгаж, батганы үрэвслийг намдааж мөн нянгийн эсрэг, вирусын эсрэг, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
-Үрэвслийн эсрэг үйлдэл: Үрэвслийн медиатор болох интерлейкин /IL/-8, хавдар үхжлийн хүчин зүйл /TNF/-a болон хүчилтөрөгчийн хэт исэлт /ROS/-ийг үүсгэгч пропионибактерийг дарангуйлах замаар үрсэвлийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Энэ нь батгатай холбоотой үрэвслийн намдааж, арьсны улайлт болон эмзэгшлийг бууруулахад дэмжлэг үзүүлдэг.
-Арьсны дархлааг дэмжинэ: Чөлөөт радикалуудтай тэмцэж, арьсны эсийн нөхөн сэргэлтийг дотроос нь дэмжиж нөсөө толбо болон батганы дараах сорвижилтыг бүдэгрүүлэхэд туслана.
1. Цус цэвэршүүлэх + Бактерийн эсрэг үйлчилгээ
Purim нь цус болон элэгний үйл ажиллагааг дэмжиж, бие махбодын бодисын солилцоо, хорт бодисыг гадагшлуулах үйл явцыг дэмжинэ. Харин Neem Skin Wellness-нь батга үүсэхэд оролцдог бактерийн өсөлтийг дарангуйлна.
2. Тослог болон чийгийн тэнцвэрийг дэмжих
Тосны булчирхайгаас ялгарах тос хэт ихсэхэд, үхэжсэн арьсны эсүүдтэй нийлж, нүх сүв бөглөрөх нөхцөл бүрддэг. Энэ нь батга, хар батга үүсэхэд нөлөөлдөг. Харин арьсны тослог болон чийгийг тэнцвэржүүлсэнээр арьсны хамгаалах давхаргыг сайжруулж хэт их тослог ялгаруулахаас сэргийлнэ.
3. Арьсны үрэвслийг намжааж, улайлт болон эмзэгшлийг намдаана.
Найрлага дахь ургамлууд нь батгатай холбоотой үрэвслийн намдааж, арьсны улайлт болон эмзэгшлийг бууруулна.
4. Антиоксидант хамгаалалт
Арьсны эсийг исэлдэлтийн стрессээс хамгаалах үйл явцыг дэмжиж, нөсөө толбо болон батганы дараах сорви бүдгэрэхэд дэмжлэг үзүүлж, арьсны жигд, эрүүл төрхийг хадгалахад тусална.
5. Арьсны асуудал дахин үүсэх эрсдэлийг бууруулна.
Purim болон Neem Skin Wellness-ийн хэрэглээг зөв хооллолт, тохирсон арьс арчилгаа, өдөр тутмын эрүүл дадалтай хослуулах нь арьсны эрүүл байдлыг урт хугацаанд хадгалах цогц арчилгаа.
Нэг шахмал дахь гол орц найрлага:
Бусад ургамлын найрлага мөн агуулагдана.
Нэг капсул дахь гол орц найрлага:
Дараах арьсны асуудалтай хүмүүс бүтээгдэхүүний найрлага, хэрэглэх зааврыг судалж, өөрт тохирох эсэхийг эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө.
1. Батгашилттай арьстай хүмүүс
2. Тослог, батгашилтад өртөмтгий арьстай хүмүүс
3. Батганы дараах толбо, арьсны өнгөний өөрчлөлттэй хүмүүс
4. Хайрст үлдтэй хүмүүс
5. Харшлын шалтгаант арьсны тууралттай хүмүүс
6. Арьсны халдварын шинж тэмдэгтэй хүмүүс
7. Арьсны өнгө цайрах, цагаан толбо үүсэх өөрчлөлттэй хүмүүс
8. Мөөгөнцөр болон шимэгчийн шалтгаант арьсны эмгэгтэй хүмүүс
Himalaya Purim
Himalaya Neem Skin Wellness
Жирэмсэн болон хөхүүл үед
Ургамлын найрлагатай бүтээгдэхүүний жирэмсэн болон хөхүүл үеийн аюулгүй байдлын мэдээлэл хязгаарлагдмал байж болох тул эмчийн зөвлөгөөгүйгээр хэрэглэхгүй.
Харшил болон гаж нөлөө
Найрлагад харшилтай бол хэрэглэхгүй. Хэрэглэсний дараа тууралт, загатнах, гэдэс эвгүйрхэх, дотор муухайрах зэрэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авна. Амьсгалахад хүндрэлтэй болох, нүүр эсвэл уруул хавдах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авна.
Бусад эм хэрэглэдэг болон архаг өвчтэй хүмүүс
Тогтмол эм хэрэглэдэг, элэг болон бөөрний өвчтэй хүмүүс хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө.
Батга нь дааврын өөрчлөлт, тосны булчирхайн идэвхжил, нүх сүвний бөглөрөл болон үрэвслийн үйл явцтай холбоотой арьсны эмгэг юм. Арьсны эрүүл байдлыг хадгалахын тулд шалтгааныг зөв ойлгож, тохирсон арчилгаа, шаардлагатай эмчилгээг сонгох нь чухал.