
Өнөөдөр хүмүүс эрүүл, аз жаргалтай амьдрал луу тэмүүлж байна. Сүүлийн үед Аюурвед буюу Эртний Энэтхэгчүүд 100% ургамлын найрлагатай бүтээгдэхүүнээр эрүүл аж төрөх ёсыг ихээхэн сонирхох болсон. "АЮУРВЭД" гэдэг нь самгарди хэлний "Аyur" буюу Амьдрал, "Veda" буюу Мэдлэг-Ухаан гэсэн 2 үгнээс бүрдэх бөгөөд "АМЬДРАЛЫН ТУХАЙ ШИНЖЛЭХ УХААН" гэсэн утгатай. Энэхүү шинжлэх ухаан нь антагонизм, синергизмын тэнцвэрт байдлын зарчимд тулгуурлах ба "Эрүүл байх нь байгалийн тэнцвэрт байдалтай нягт уялдаатай" гэж үздэг.
Аюурведыг таниулахад 100% ургамлын найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ алдартай Хималай Драг Компани нь томоохон үүрэг гүйцэтгэж байна. Аюурведийн анагаах ухааны алдарт эмч Мираж Манатын санаачлагаар 1930 оноос хойш ургамлыг судлан, өвчнийг анагаах гайхамшит нууцуудыг нээн илрүүлсээр байна.
5000 гаруй жилийн түүхтэй Аюурведийн анагаах ухааныг Хималай Драг Компанийн судалгаа шинжилгээний төв нь орчин үеийн арга технологитой хослуулан бүтээгдэхүүн нэг бүр дээр ажиллаж , хүний биед хор аюулгүй, гаж нөлөөгүй, эмчилгээний өндөр идэвхитэй цэвэр ургамлын найрлагатай эм, бэлдмэлүүдийг үйлдвэрлэсээр байгаа билээ. Эдүгээ тус үйлдвэр нь 3000 гаруй ажилтантай, GMP, GLP, GCP, GAP зэрэг дэлхийн хэмжээний бүх стандартуудыг хангасан. Бүтээгдэхүүний чанарын хяналт болон судалгаа шинжилгээг Өндөр Чанарын Шингэний Хроматограф (HPLC), Өндөр Чанарын Нимгэн Үет Хроматограф (НPTLC), Цөмийн Шингээлтийн Спектрофотометр (AAS) зэрэг шинжилгээний аргуудаар хийдэг. Хималай Драг Компанийн эмийн найрлаганд ордог олон тооны ургамал, эрдсүүд нь бие биенийхээ эерэг үйлдлийг дэмжихээс гадна сөрөг нөлөөллийг дарах ерөндөг болдог.
Маш олон эмч, эмнэлгийн ажилтан болон хэрэглэгчид 100% ургамлын найрлагатай, үр дүн нь судалгаа шинжилгээгээр батлагдсан, эмчилгээний өндөр идэвхитэй, хор аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үзэж байна. Хималай Драг Компани нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, бүтээгдэхүүнүүд нь олон оронд хэрэглээд болсон."Гималай Драг" компани нь Энэтхэгт төдийгүй АНУ, Их Британи, Франц, Герман, Болгар, Чех, Щвейцарь, Польш, ОХУ, Сингапур, Монгол зэрэг дэлхийн 95 гаруй оронд албан ёсны төлөөлөгчийн газруудаа нээн үйл ажиллагаaraa явуулж байна.
Гималай Драг Компанийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютороор Цахиур Төмөр Компани нь 2002 оноос хойш ажилласаар байгаа билээ.
УРГАМЛЫН ИД ШИДИЙГ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ЗОРИУЛАВ