
Харшил гэдэг нь дархлааны систем өөрт хор хөнөөл учруулахгүй зүйлс рүү дайрч, хэт мэдрэг болсноор эхэлдэг. Хэрэв аав ээжийн хэн нэг нь харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 50%, хоёулаа харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 75% байдаг. Амьдрах орчны тоос шороо, агаарын бохирдол, антибиотикийн хэрэглээ, амтлагчтай, шим тэжээлгүй хооллолт гээд олон шалтгаанаас шалтгаалан харшлын зовуурь нэмэгддэг.
Харшил гэж юу вэ?
Дархлаа ер нь нян, вирус, шимэгч зэргээс биеийг хамгаалах үйлдэл үзүүлдэг ч, зарим тохиолдолд дархлаа нь тоос, ургамлын тоосонцор, хүнсний уураг, эм зэрэг хор нөлөө үзүүлэхгүй бодисыг “аюултай” гэж андуурснаар харшил үүсдэг. 4-9 сарыг улирлын шалтгаант ургамлын тоосны харшлын үе гэж үздэг. Ялангуяа 5-7 сард үет ургамлын тоосноос харшил нэмэгддэг. 6-8 сарын хооронд шарилж, луулийн харшил нэмэгддэг. Та юунаас харшилж байгаагаа мэдэхийн тулд харшлын зовуурь эхлэхээс өмнө арьс болон цусаар шинжилгээ өгч харшлын сорил тавиулах хэрэгтэй. Харшил эхэлсэн үед сорил тавиулбал дархлааны урвал хэт идэвхэжсэнээс болоод буруу буюу хуурамч эерэг гарах тохиолдол байдаг.
Ургамлын харшлын шинж тэмдгүүдэд:
Хэрэв харшлын шинж тэмдгүүдийг тоохгүй өнгөрөөвөл юу болох вэ?
Зарим хүмүүс харшлын эмчилгээ хийлгүй тоохгүй орхиход харшил өөрөө намдана гэсэн буруу ойлголттой явдаг. Харин харшлын шинж тэмдгийг тоолгүй орхивол ямар сөрөг нөлөө гардаг талаар уншицгаая.
Яагаад өөрөө зүгээр болдоггүй вэ?
Харшил бол ихэнхдээ архаг явцтай, өөрөө бүрэн алга болчихдог өвчин биш, харин бага наснаас эхлэн насан туршид үргэлжилдэг тул эрт оношлуулж, харшил үүсгэгчийг таних, эмчилгээ хийлгэснээр цаашид таарах эрсдэлээс сэргийлдэг.

Харшил болон стрессээс сэргийлэхийн тулд Харшлаас сэргийлэх багцыг хэрэглээрэй
Септилин – дархлааны системийг дэмжин, харшлын эсрэг биеийн хариу урвалыг тэнцвэржүүлнэ.
Брезол нь харшлын үед ялгардаг гистаминий ялгарлыг бууруулж, үрэвслийн эсрэг дархлаа идэвхжүүлэх нөлөөтэй.
Хослуулан хэрэглэснээр :
Зөвлөмж: Септилин шахмалыг өдөрт 2 ширхгээр 3 удаа, Брезол сиропыг 10 мл-ээр өглөө, оройд уугаарай. Харшлын зовуурь эхлэхээс өмнө ууснаас биеэс ялгарах харшлын урвалыг бууруулж, харшил биед үүсэхээс сэргийлдэг.