Түрүү булчирхайн эрүүл мэнд бол эр хүний итгэл, хүч чадлын үндэс билээ.
Шөнө бүр нойр дутуу, угаалгын өрөө рүү хэдэнтээ гүйн босдог бол энэ бол таны биеийн өгч буй анхаарлын дохио юм. Түрүү булчирхай жижигхэн эрхтэн боловч эр хүний бэлэг эрхтэн, шээс дамжуулах, нөхөн үржихүйн бүх үйл ажиллагааг удирддаг төв. Гэвч олон хүн үүнийг хэтэрхий оройтож ойлгодог.
Хүйтэн даарснаас, суугаа ажлаас, стрессээс...
- Хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг нь түрүү булчирхайн цусны эргэлтийг муутгадаг.
- Урт хугацаанд сандал дээр суух нь эдэд даралт өгч, үрэвслийн голомт үүсгэдэг.
- Архи, кофе, халуун ногоотой хоол шээсний замыг цочроодог.
Эрүүл мэндийн зөвлөмж: “Өдөр бүрийн 15 минут”
- Өглөө бүр 15–20 минут алхах, дугуй унах — булчирхайн цусны эргэлтийг сайжруулна.
- Кофе, архи, халуун ногоотой хоолыг багасгах — шээсний замын цочролыг бууруулна.
- Хүйтэн газар удаан суухгүй байх, даарахгүй байх — үрэвсэл эрс нэмэгддэг.
- Жилд нэг удаа урологи эмчид үзүүлэх — эрт илрүүлэлт хамгийн хүчтэй хамгаалалт.
- Эр хүн өөрийгөө хамгаалдаг байх ёстой. Түрүү булчирхай — таны эрч хүчний төв юм.
