
Бидний мэдрэмж, хөдөлгөөн, бодол санаа зэрэг ухамсарт үйлдлээс гадна амьсгалах, зүрх цохилох зэрэг ухамсарт бус, өөрийн удирдаж чадахгүй бүхий л үйлдлийг удирддаг ердөө 1.3–1.4 кг жинтэй боловч маш нарийн бүтэцтэй эрхтэн болох тархи юм. Бодож сэтгэх, сэтгэл хөдлөл, нойр, хоол зэргээр болон ой тогтоолтыг удирдах төв цэг. Тэгвэл яагаад бид уншсан зүйлээ мартаж, хийх гэсэн зүйл дээр анхаарал сарнидаг вэ? Эдгээр асуултад хариулахын тулд эхлээд тархи хэрхэн ажилладгийг ойлгох хэрэгтэй.
Тархины аль хэсэг ямар үүрэгтэй вэ?
Анхаарал төвлөрүүлэх, төлөвлөх, шийдвэр гаргах, өөрийгөө хянах, удирдахад оролцоно. Удаан хугацааны нойр дуталт, стрессийн үед эдгээр чадвар алдагдаж болно.
Шинэ мэдээллийг тогтоох, үйл явдлын дурсамж үүсгэх, богино хугацааны мэдээллийг урт хугацааны ойд шилжүүлэх үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.
Айдас, түгшүүр, аюулыг таних болон сэтгэл хөдлөлтэй холбоотой мэдээллийг боловсруулахад оролцдог. Удаан хугацааны стресс тархины сэтгэл хөдлөл, ой тогтоолтын сүлжээний үйл ажиллагаанд нөлөөлнө.
Хөдөлгөөний тэнцвэр, нарийн зохицуулалт, хөдөлгөөний суралцах үйл ажиллагааг хариуцна. Мөн танин мэдэхүйн зарим сүлжээнд оролцдо
Бид мэдээллийг хэрхэн тогтоодог вэ?
Тархинд олон тэрбум мэдрэлийн эс буюу нейрон байдаг. Эдгээр эсүүд хоорондоо синапс хэмээх холбоосоор дамжин цахилгаан болон химийн дохио солилцдог. Шинэ зүйл сурах үед нейронуудын хоорондын холбоосны үр ашиг өөрчлөгдөж, зарим холбоос бэхэждэг.
Ой тогтоолтын үндсэн үйл явц
Мэдээлэл хүлээн авах- Анхаарал чиглүүлж, мэдээллийг кодолно
Хадгалах- Мэдрэлийн холбоос өөрчлөгдөж, ой бэхэжнэ
Эргэн санах- Өмнө хадгалсан мэдээллийг сэргээнэ
Иймээс ой тогтоолт нь мэдээллийг зүгээр л хадгалах бус, түүнийг ойлгох, ангилах, бэхжүүлэх, шаардлагатай үед эргэн санах олон шаттай үйл явц юм. Сайн ой тогтоолтод анхаарал төвлөрөл, хангалттай нойр, давтан суралцах дадал чухал нөлөөтэй.
Яагаад анхаарал сарниж, ой тогтоолт мууддаг вэ?
Хүн аливааг мартах нь заавал тархины өвчин гэсэн үг биш. Тархины танин мэдэхүйн үйл ажиллагаанд өдөр тутмын олон хүчин зүйл сөргөөр нөлөөлдөг.
- Нойр дутуу байх: Шинээр сурсан мэдээллийг бэхжүүлэх болон анхаарал тогтвортой хадгалах чадварт сөргөөр нөлөөлнө.
- Удаан үргэлжилсэн стресс: Сэтгэл хөдлөлийн зохицуулалт, анхаарал, ой тогтоолтыг хүндрүүлж болно.
- Оюуны хэт ачаалал: Удаан завсарлагагүй ажиллахад сэтгэцийн ядаргаа үүсч, ажлын бүтээмж буурна.
- Хөдөлгөөний дутагдал: Биеийн идэвх багасах нь тархи, зүрх судасны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
- Эрүүл мэндийн шалтгаан: Сэтгэл гутрал, нойрны апноэ, бамбай булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлт, В12 витамины дутагдал, зарим эмийн нөлөө зэрэг нь ой тогтоолтод нөлөөлж болно. Тиймээс ой тогтоолт буурах үед зөвхөн түүнийг дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх бус, үндсэн шалтгааныг тодорхойлох нь хамт эмчлэх нь чухал.
Ментат нь олон төрлийн эмийн ургамлыг агуулсан ой тогтоолт, анхаарал төвлөрөл, суралцах чадвар болон болон танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй эм юм. Ментатын найрлага дахь эмийн ургамлуудыг тархинд хэрхэн нөлөөлдгөөр судлахад:
Ментат эмийн үйлдлийн талаарх судалгаа: PubMed-д бүртгэгдсэн судалгаагаар 40 хүүхдийг хамарсан плацебо, давхар хяналтат судалгаанд Ментат эмийн зан үйл, танин мэдэхүйн үзүүлэлтэд үзүүлэх нөлөөг үнэлэхэд эерэг үр дүн гарсан байдаг. 2026 онд нийт 29 судалгаанд 2,107 хүнийг хамруулсан судлахад ой тогтоолт, богино хугацааны ой санамжид эерэг нөлөө ажиглагдсан байна.
Бүтээгдэхүүний үйлдэл:
Тархины үйл ажиллагаа дэмжих:
ГАМК ба холинидэвхт мэдрэлийг дэмжиж, ой тогтоолт, төвлөрөлт сайжруулна.
Тархины рецепторуудыг идэвхжүүлж оюуны үзүүлэлт, төвлөрөх чадвар нэмэгдүүлнэ.
Сэтгэлийн хямралыг бууруулах:
Трибулины түвшгнийг бууруулж,
МоноАминОксидаз ферментийг дарангуйлснаар тайвшруулах нөлөө үзүүлнэ.
Анхаарал сарних, зан ааш өөрчлөгдөх эмгэгийг эмчилнэ.
Паркинсонизм болон таталтын эсрэг:
Дофамины рецепторын идэвхийг нэмэгдүүлж Паркинсоны өвчин, таталтын эмчилгээнд тусална.
Нойрны чанар сайжруулах:
Нойрны биоритмыг өөрчлөхгүйгээр гүн нойрны чанарыг дээшлүүлнэ.
Хэл ярианы согогийг засах:
Хэл ярианы согогийг зүгшрүүлж сайжруулна.
Хэрэглэх заалт:
Ой тогтоолт, төвлөрөлт алдагдах үед:
Зан ааш өөрчлөгдөх үед:
Айдсын эмгэг:
Оюуны чадавх сулрах, сэтгэх чадвар удаашрах үед.
Таталт, эпилепси өвчний хавсарсан эмчилгээнд.
Хэрэглэх арга:
Ментат шахмалыг
Насанд хүрэгчид, 12 наснаас дээш 2 шахмалаар өдөрт 2 удаа, хоолны дараа хэрэглэнэ.
Хүүхдэд 1 шахмалаар өдөрт 2 удаа, хоолны дараа хэрэглэнэ.
Ментат сиропыг:
Нярайд 1/2 цайны халбагаар өдөрт 2 удаа.
Хүүхдэд 1 цайны халбагаар өдөрт 2 удаа.
Насанд хүрэгчид хүндэвтэр болон архаг эмгэгт 2 цайны халбагаар өдөрт 2 удаа.
Курс эмчилгээ 3-6 сар