9-р сард сургууль, цэцэрлэг ороход хүйтэн сэрүүнтэй давхцан ханиад, томууны улирал эхэлдэг.
Яагаад хичээл эхлэх үед хүүхдүүд амьсгалын замын халдварт өртөх нь нэмэгддэг вэ?
- Сургууль, цэцэрлэг эхлэхэд:
- олон хүүхэд нэг танхимд удаан хугацаагаар хамт байна;
- тоглоом, ширээ, хаалганы бариул зэрэг нийтлэг гадаргуутай ойр ойрхон хүрэлцэнэ;
- ханиаж, найтаах үед вирус агаарын дусал болон ойрын хавьтлаар тархах боломж нэмэгдэнэ;
- нойр, хооллолтын цагийн хуваарь зуны амралтаас гэнэт өөрчлөгдөнө.
Иймээс 9-р сар бол хүүхдийнхээ өдөр тутмын эрүүл мэндийн дадал, амралт, хооллолт болон халдвараас хамгаалах дадлыг дахин анхаарах тохиромжтой үе юм.
Монгол Улсад ч томуу, томуу төст өвчин хүүхдийн өвчлөлд ихээхэн нөлөөлдөг. ХӨСҮТ-ийн өмнөх улирлын мэдээллээр боловсролын байгууллагын ирцийн тандалтад өвчний улмаас хичээлээс чөлөөлөгдсөн хүүхдүүдийн 60% нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байсан гэж мэдээлсэн байдаг. Ханиаднаас хэрхэн сэргийлэх вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь улирлын томуугаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь улирлын томуугийн вакцин гэдгийг онцолдог. Үүнээс гадна, хүүхдэдээ дараах дадлыг хэвшүүлээрэй:
🧼 Гараа тогтмол угаах
Сургуулиас ирсний дараа болон хооллохын өмнө гараа савандаж угаах.
🌬️ Өрөө тасалгааг агааржуулах
Анги болон гэрийн орчны агаар сэлгэлтэд анхаарах.
😴 Хангалттай унтуулах
Насанд нь тохирсон тогтмол унтах цагтай болгох.
🥗 Тэнцвэртэй хооллох
Уураг, хүнсний ногоо, жимс зэрэг төрөл бүрийн хүнсээр хангах.
🤧 Ханиаж, найтаах зөв дадал хэвшүүлэх
Тохойгоороо ам хамраа хаах, хэрэглэсэн салфеткаа шууд хаях.
🧼Дархлаа дэмжих нэмэлтийг хэрэглэх
Дархлаа дэмжиж, эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор Аюурведийн эм Септилинийг уулгаарай.
Септилин нь дархлаа дэмжих үйлчилгээтэй хэд хэдэн төрлийн эмийн ургамлын ханд агуулдаг. Хэрхэн нөлөөлдөг вэ:
- Цагаан эсийн тоог нэмэгдүүлэх: Септилин нь цусны цагаан эсийн идэвхийг нэмэгдүүлснээр нян, вирусийг таньж устгахад нь тусалдаг. Энэ нь дархлааны системийг илүү хурдан, үр дүнтэй ажиллах нөхцлийг бүрдүүлдэг.
- Макрофагийн идэвхжлийг нэмэгдүүлэх: Макрофаг гэдэг нь гадны биет болон үхэжсэн эсүүдийг залгиж устгадаг эсүүд юм. Септилин нь макрофагийн идэвхжлийг нэмэгдүүлснээр халдвар, үрэвсэлтэй тэмцэхэд тус болдог.
- Цитокиний ялгаралтыг нэмэгдүүлэх: Цитокин нь дархлааны эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулдаг химийн бодис юм. Септилин нь цитокины ялгаралтыг дэмжсэнээр дархлааны системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг.
- Антиоксидант үйлчилгээ: Септилин нь антиоксидант агуулдаг тул эсүүдийг чөлөөт радикалаас хамгаалж, эсийн гэмтлийг багасгадаг. Энэ нь дархлааны эсүүдийн эрүүл байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Үрэвслийн эсрэг үйлчилгээ: Септилин нь биеийн үрэвслийг бууруулахад тусалдаг. Энэ нь дархлааны системийг зохицуулж, биеийн өөрийн дархлааны хариу урвалыг сайжруулахад дэмжлэг болдог.
Та дархлаа дэмжих эмийг худалдан авах бол доорх линк дээр дарна уу:

Нийтлэл бичсэн хүний их эмч А.Халиун
Эх сурвалж:
- World Health Organization. How can I avoid getting the flu? Geneva: WHO; March 4, 2026
- Kshirsagar M, Palaniyamma D, Gopumadhavan S, Patki PS. Clinical efficacy and safety of Septilin tablets in respiratory tract infections: a meta-analysis. Indian Journal of Clinical Practice. 2010;20(8). Himalaya Wellness Research Papers database