
Үтрээний үрэвсэл нь үтрээний хэвийн орчин өөрчлөгдөж, салст үрэвсэн өнгөтэй, үнэртэй шүүрэл гарах, загатнах зэрэг шинжээр илэрдэг өвчин юм. Энэ нь аль ч насны эмэгтэйд тохиолдож болох бөгөөд эрт илрүүлж, тохирох эмчилгээ хийх нь хүндрэлээс сэргийлдэг.
-Нянгийн халдвар
-Мөөгөнцөр
-Бэлгийн замын халдвар
-Үтрээний хэвийн орчин алдагдах /антибиотик удаан хугацаанд хэрэглэх, цэвэршилтийн дараа эстроген дааврын хэмжээ багасах гэх мэт /
-Зарим эмэгтэйчүүдийн саван, анхилуун үнэртэн зэрэг химийн нөлөөтэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэх гэх мэт олон шалтгааны улмаас үүсэж болно.
-Үтрээний шүүрлийн өнгө өөрчлөгдөх, эвгүй үнэртэй хэвийн бус ялгадас гарах
-Үтрээ болон гадна бэлэг эрхтний орчимд тасралтгүй загатнах, хорсох
-Үтрээ, гадна бэлэг эрхтэн хавдаж, улайж өвдөх
-Бэлгийн харьцааны үед өвдөлт мэдрэгдэх
-Бага зэрэг цусархаг ялгадас сарын тэмдгийн бус үед гарах
1. Шалтгааны эсрэг эмчилгээ
-Үтрээний үрэвслийн үед хамгийн чухал алхам нь шалтгааныг зөв тодорхойлж, түүнд тохирсон эмчилгээ хийх юм.
-Нянгийн гаралтай бол антибиотик хэрэглэнэ.
-Мөөгөнцрийн шалтгаантай бол үед мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэнэ.
-Бэлгийн замын халдварын шалтгаантай тохиолдолд тухайн халдвар үүсгэгчийн эсрэг эмчилгээ хийнэ.
2. Шинж тэмдгийг намдаах эмчилгээ
-Үүнд загатнах, хорсох, өвдөхийг намдаах, үрэвссэн хэсгийг тайвшруулах зорилготой тос, лаа, зарим үед уух эм хэрэглэнэ.
3. Дахилтаас сэргийлэх эмчилгээ
-Өвчин дахихаас сэргийлэхийн тулд эмчилгээг бүрэн дуусгах нь маш чухал.
-Үүнтэй зэрэгцэн үтрээний хэвийн орчныг дэмжих ургамлын найрлагатай “Лукол + В гель” -Эмэгтэйчүүдийн багцыг хэрэглэснээр үтрээний бичил орчны тэнцвэрийг хадгална.
"Лукол + В-гель" Эмэгтэйчүүдийн багц
- Эмгэг цагаан юмны ялгарал багасгана
- Үрэвсэл намдаана
- Бактери, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй
- Дахилтат халдвараас сэргийлнэ
- Загатнах, хорсох, хуурайших зэрэг таагүй мэдрэмжийг багасгана
Үнэ: 73,300₮ /2 лукол+1 В-гель/
Эмчийн зөвлөгөө авах утас: 8080-8385
Агар фарм болон бусад эмийн сангуудаас худалдан авах боломжтой