
Хүний амьсгалын системийн гол эрхтэн болох УУШГИ нь биеийг хүчилтөрөгчөөр хангаж, биеэс нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулах чухал үүрэгтэй. Уушги нь хүчилтөрөгчийг цусанд шингээн, бүх эд эсүүдэд хүргэж, бие махбодийн бодисын солилцоог дэмждэг. Үүнээс гадна, уушги нь агаарын бохирдлоос биед хуримтлагдах хорт бодисыг гадагшлуулж, хүний эрүүл мэндийн үндэс суурийг бүрдүүлдэг.
Амьсгалын системын эрхтэнд хамар, ам, хоолой, төвөнх, мөгөөрсөн хоолой, уушги ордог.
Уушги нь дараах үүргүүдийг гүйцэтгэдэг:
Хатгаа (Pneumonia) гэдэг нь уушгины үрэвсэл юм. Уушгинд орсон бактери, вирус, заримдаа мөөгөнцрийн халдвар уушгины цулцан буюу хамгийн жижиг хэсэгт үрэвсэл үүсгэж, шингэнээр дүүрснээр амьсгалахад хүндрэл үүсгэдэг. Ингэснээр цэр ялгарч, цэртэй ханиах, амьсгаадах шинж илэрнэ.

Өвчний үе болон хүндийн зэргээс хамаарч цэр нь өнгөгүйгээс эхлэн шар, ногоон заримдаа улаан өнгөтэй гарах нь ч бий.

Амьсгалын замын халдвар, ханиад, хатгааны үед цэр өтгөрч, наалдамхай болдог. Энэ нь:
Цэрийг гуурсан хоолой, уушгинаас ховхолж гаргаснаар
Зөгийн бал агуулсан Кофлет сироп нь цэрийг шингэлүүлж, ховхолсноор уушгийг цэвэрлэнэ. Найрлагад агуулагдах 26 төрлийн эмийн ургамал нь ханиалга дарах, цэрийг шингэлж ховхлох нөлөө үзүүлэхээс гадна уушгины эдийн нөхөн төлжилтийг дэмждэг.
Нийтлэл бичсэн хүний их эмч А.Халиун
Эх сурвалж: