
Энэ бүх зөвлөмжийн огтлолцол дээр “өдөрт 30 минут” гэдэг нь 3 хүртэлх насанд хамгийн аюул багатай, хэрэгжүүлэхэд тохиромжтой хугацаанд тооцогддог байна.
0–2 насанд дэлгэцийн хэрэглээ их байх нь харилцан яриа, үг хэллэг сурах боломжийг бууруулж, хэл ярианы хоцрогдол, аутизм төст шинжүүд илрэх эрсдэл нэмэгдүүлдэг. 1 насандаа өдөрт 1+ цаг, 3–4 цаг зурагт/дэлгэц үздэг хүүхдүүдийн 2–4 насанд харилцаа, асуудал шийдэх, танин мэдэх чадварын оноо доогуур гарсан судалгаа бий.
2–3 цагийн дэлгэцтэй бага насны хүүхдүүдэд анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй, хэт хөдөлгөөнтэй, түрэмгий дураараа зан илрэх магадлал өндөр байдаг.

Дэлгэцийн хэрэглээ өндөр хүүхэд сөрөг мэдрэмжийг (уйлах, гуниглах, уйдах, уурлах) өөрөө зохицуулахын оронд дэлгэцийн хэрэглээгээр дардаг тул стресст өртөмтгий, тэвчээр багатай, сэтгэлзүйн дархлаа сул болж өсөх эрсдэл байдаг.
Удаан ширтэх, ойр зайнаас утас харах нь нүд хуурайших, ойрын хараа муудах, толгой өвдөх зэрэгт хүргэдэг.
30 минутыг нэг дор биш, 10–10 минутаар 2–3 хэсэгт хувааж дэлгэц үзүүлээрэй.
Хоол идүүлэх, уйлахыг зогсоох шидэт хэрэгслийн оронд ашиглалгүй, зориуд цаг товлож үзүүлээрэй.
Хүүхдийн насанд тохирсон контентыг хамтдаа үзэж ээж, аав нь тайлбарлаж, асуулт асууж, дүрд орж тоглох нь харилцан суралцах орчинг бий болгоно.
Үсэг, тоо, амьтан зэрэг өдөр тутамд ашиглах боломжтой агуулгатай контентыг үзэх нь хүүхдийн тархинд эерэгээр нөлөөлнө.
Тархи дэмжигч Ментат

Нийтлэл бичсэн хүний их эмч А.Халиун
Эх сурвалж:
World Health Organization. — Guidelines on Physical Activity, Sedentary Behaviour and Sleep for Children Under 5 Years of Age. 2019.