
Хүний биеийн хамгийн чухал үйлдлийн нэг нь амьсгалах байдаг. Хүн ус уухгүйгээр 3-5 хоног хүртэл байж чадах бол амьсгалахгүйгээр хамгийн ихдээ 3 минут хүртэл байж чадна.
Уушгины хийн солилцоо гэдэг нь уушгины цулцан ба судасны хооронд хүчилтөрөгч ба нүүрстөрөгчийн хий хоёр “байраа солилцож” буй маш нарийн, тасралтгүй явагддаг үйл явц юм. Үүнийг дэлгэрэнгүйлвэл:
Хэрэв үрэвсэл, тамхины утаа, тоос шороо, цэр зэргээс болж зузаарч хүчилтөрөгч цус руу “нэвтрэхэд” хүндрэлтэй болж, амьсгаадаж, ядрах шинж илэрдэг.
Тэгвэл уушгины үйл ажиллагааг дэмждэг 5 зуршлыг танилцуулъя.
Өдөрт 2–3 удаа 5–10 минут амьсгалын дасгал хийснээр уушгинд явагдах хүчилтөрөгчийн солилцоог сайжруулж, стрессийг бууруулж, уушгины уян хатан чанарыг дэмждэг. Амьсгал авахдаа хэвлий түмбийж, гаргахдаа хэвлийгээ татаж гүн амьсгалахад уушги бүрэн тэлж, багтаамж нэмэгдэнэ.
Долоо хоногт 2–3 удаа 30–60 минут цэвэр агаарт алхах нь уушгины эдийг сэргээж, хүчилтөрөгчийн хангалтыг сайжруулдаг.
Тамхи татах, дам тамхидалттай орчинд байх нь уушгины гуурсан хоолойг үрэвсүүлж, цэр, салстыг ихэсгэж, архаг бронхит, УАБӨ, хавдрын эрсдэлийг өсгөдөг.
Өдөрт ойролцоогоор 6–8 аяга ус уух нь гуурсан хоолойн шүүрлийн өтгөрлийг бууруулж, цэр гадагшлахад тусална. Өрөөний агаарын чийг 40–50% орчим байхад амьсгалын зам бага цочирч, хуурайшилтаас шалтгаалсан ханиалга, цэр тогтох эрсдэл буурдаг.
.jpg)
Уушги цэвэрлэх зорилгоор уушги цэвэрлэх багцыг хэрэглээрэй. Уушги цэвэрлэх багц нь:
Нийтлэл бичсэн хүний их эмч А.Халиун
Эх сурвалж: