
Хэсэг газрын өвдөлт намдааж, булчин суллах бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний үйлдэл:
Румалай гель нь яс-үений үрэвсэл, хүзүү болон бүсэлхий нурууны спондилит, үеэр өвдөх, нуруугаар өвдөх, дал мөрөөр хөших, тулай болон бусад хэсэг газрын өвдөлтийг намдааж, булчин суллаж, үрэвсэл дарна.
Найрлага, савлагаа:
Идэвхитэй бодис 1гр-д агуулагдах найрлага: Ханд. Mentha arvensis 60 мг, Gaultheria fragrantissima 55 мг, Pinus roxburghii 55 мг, Cinnamomum zeylanicum 30 мг, Boswellia serreta 7.5 мг, Zingiber officinale 7.5 мг, Cedrus deoara 7.5 мг, Vitex negundo 7.5 мг. Base q.s. ad 770 мг.
Хэрэглэх заалт:
Хэрэглэх арга:
Румалай гелиэс бага хэмжээтэй тасалж аваад өөрчлөлттэй хэсэг газартаа зөөлөн иллэг хийж түрхэнэ. Өдөрт 2 ба түүнээс дээш удаа түрхэж хэрэглэнэ.
Анхааруулга:
Онцгой анхааруулга: Найрлаган дахь бодист хэт мэдрэмтгий өвчтөнд хэрэглэж болохгүй. Ил гэмтэл, шарх, салст бүрхэвч, нүдэнд хэрэглэхгүй. Хүүхдүүд насанд хүрэгчдийн хяналтан дор хэрэглэнэ. Зөвхөн гадуур түрхэж хэрэглэнэ.