
Бөөр шээсний замын халдварын үед хэрэглэх алкалайзер
Бүтээгдэхүүний үйлдэл:
Риналка нь халдварын шалтгаантай цистит, бөөрний өвчнүүдийн үед илрэх шинж тэмдгийг намдаах зориулалттай сайтар тохируулсан эмийн ургамлуудыг агуулсан бэлдмэл болно. Риналка нь булчингийн агчил тавиулах, халдварын эсрэг үйлдэлтэй бөгөөд шээсний рН-г хэвийн болгож, шээсний замын үрэвссэн салстын цочролыг бууруулдаг. Тиймээс Риналка нь шээсний замын дахилтат халдварын үед илрэх шээхэд халуу оргиж, хорсох болон өвдөлттэй шээх зэрэг шинж тэмдгүүдийг намдаана.
Найрлага, савлагаа:
5мл Риналка сиропын найрлага Идэвхтэй найрлага: Tribulus terrestris 50 мг, Cretaeva magna 50 мг, Hemidesmus indicus 50 мг, Cyperus rotundus 50 мг, Vetiveria zizaniodes 50мг, Asparagus racemosus – 50 мг, Trikatu 16.50 мг, Elettaria cardamomum – 16.50 мг зэрэг ургамлуудын ханд болон Kshara parpati 75 мг нунтаг тус тус агуулагдана.
Хэрэглэх заалт:
1. Шээс дамжуулах замын халдвар: Цистит, уретрит, дахилтат шээсний замын халдвар; халдвар дахихаас урьдчилан сэргийлэх; шээсний орчинг тогтворжуулах (pH), шээх давтамжийг зохицуулах
2. Шээх үед өвдөх, хорсох (дисуриа): Шээсний замын салст бүрхүүлийн үрэвсэл, цочролыг бууруулж, дизурийн шинж тэмдгийг (хорсож өвдөх) намжаах; салстын нөхөн төлжилтийг дэмжих
3. Шээс хөөх, бөөрний цусны урсгал, гломерулын шүүлтийг нэмэгдүүлэх; илүүдэл давс, шингэнийг гадагшлуулах
4. Антибиотик эмчилгээг дэмжих: Шээсний замын халдварын үед антибиотиктой хавсарч хэрэглэснээр эмчилгээний үр дүнг сайжруулах, дахилтыг багасгах
Хэрэглэх арга:
Анхааруулга:
Онцгой анхааруулга: Үгүй