
Дархлаа дэмжих шахмал эм
Бүтээгдэхүүний үйлдэл:
Септилин нь хүний биеийн дархлалын системыг дэмжсэнээрээ халдвар эсрэг дархлаа сайжруулах үйлдэл үзүүлнэ. Септилин нь макрофаг эсүүдийг идэвхжүүлснээр фагоцитозыг дэмжиж, полиморфонуклеор эсүүдийг олшруулж, халдвараас ангижруулна. Септилин нь халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэн халдвар дахихаас урьдчилан сэргийлдэг. Септилин нь мөхлөгт-залгигч эсүүдийн ялгаран хөгжихийг дэмжиж, хэвийн устгагч /Т-killer/ эсийг идэвхжүүлэх ба эсрэг биетэй хамааралт эс хордолтыг багасгана. Септилин нь харийн эсүүд олшрох үед шингэний дархлааг идэвхижүүлсэнээр цусан дахь харь биеийн шүүрлийг багасгана. Мөн септилин нь эритропоэз, гранулопоэзын урьдал эс, анхдагч миелоцит, эсүүдийн синтезийг дэмждэг.
Найрлага, савлагаа:
Balsamodentron mukul (Цэвэршүүлсэн) 0.162г, Shankh bhasma 32мг, Хандмал: Maharasnadi quath 65мг, Tinospora cordifolia 49мг, Rubia cordifolia32мг, Emblica officinalis 16мг, Moringa pterygosperma 16мг, Glycyrrhiza glabra 6мг.
Хэрэглэх заалт:
Халдварт өртөмтгий хүмүүст өдөр тутмын нэмэгдэл маягаар хэрэглэнэ.
Эмчилгээний зорилгоор:
Амьсгалын дээд замын халдварууд.
Амьсгалын доод замын халдварууд.
Амьсгалын дээд замын харшилт өвчнүүд.
Арьс ба зөөлөн эдийн халдвар болон болон үрэвслүүд.
Шүд буйлны халдварууд.
Нүдний халдвар ба үрэвслүүд.
Яс ба үений үрэвсэлт өвчнүүд.
Шээсний замын халдварууд.
Хэрэглэх арга:
Хүүхэд: 1 ш өдөрт 2-3 удаа. Насанд хүрэгсэд: 2 ш өдөрт 2-3 удаа.
Анхааруулга:
Онцгой анхааруулга: Септилинийг жирэмсний эрт үед хэрэглэхгүй байхыг зөвлөнө.