
Бөөр шээс дамжуулахын замын эмчилгээнд
Цистон
· Хурц болон архаг шээсний замын халдварын эсрэг үйлдэлтэй
· Бөөрний чулууг уусган задалж, шээсээр гадагшлуулахын зэрэгцээ дахин чулуу үүсэхээс сэргийлнэ.
· Бөөр, шээс дамжуулах замын өвчлөлийн шалтгаант өвдөлтийг намдааж, агчил тавиулна.
· Шээсний замын салстад нян бэхлэгдэх процессыг саатуулснаар шээсний замын халдвар, үрэвслийг намдааж, дахилтаас сэргийлнэ.
· Шээс хөөн шээсний гарц нэмэгдүүлнэ.
Риналка (сироп)
· Бөөр, шээс дамжуулах замын халдвар, үрэвслийн үед илрэх шээхэд хорсох, өвдөх, ойр ойрхон шээс хүрэх зэрэг зовуурийг хурдан намдаана.
· Шээсний орчинг шүлтжүүлэн тэнцвэржүүлснээр шээсний замын цочролыг бууруулж, агчил тавиулна.
· Шээс хөөх - бөөрний шүүлтүүрийн хурдыг нэмэгдүүлж, улмаар шээсний гарц нэмэгдүүлнэ.
Найрлага, савлагаа:
· Цистон шахмал бүрд агуулагдах найрлага: Үндсэн бүрэлдэхүүн Хандмал: Didymocarpus pedicellata 130мг, Saxifraga ligulata 98мг, Rubia cordifolia 32мг, Cyperus scariosus 32мг, Achyranthes aspera 32мг, Onosma bracteatum 32мг, Vernonia cinerea 32мг. Нунтаг: Hajrul yahood bhasma 32мг, Shilajeet (Цэвэршүүлсэн) 26мг болон Ocimum basilicum, Tribulus terrestris, Mimosa pudica, Dolichos billorus, Pavonia odorata, Equisetum arvense, Tectona grandis seed-н үр агуулсан.
· 5мл Риналка сиропын найрлага: Идэвхтэй найрлага: Tribulus terrestris 50 мг, Cretaeva magna 50 мг, Hemidesmus indicus 50 мг, Cyperus rotundus 50 мг, Vetiveria zizaniodes 50мг, Asparagus racemosus – 50 мг, Trikatu 16.50 мг, Elettaria cardamomum – 16.50 мг зэрэг ургамлуудын ханд болон Kshara parpati 75 мг нунтаг тус тус агуулагдана.
Цистон шахмал
· Бөөр, шээсний замын хурц болон архаг халдварын эмчилгээнд, мөн дахилтаас сэргийлэх зорилгоор.
· Бөөр, шээсний замын чулуужих эмгэг (оксалат, фосфат, уратын болон холимог чулуу).
· Бөөр, давсагны чулуу авах мэс заслын дараах дахилтаас урьдчилан сэргийлэх.
· Тулайтай холбоотой шээсний өөрчлөлтөд хавсарсан эмчилгээ хэлбэрээр.
Риналка сироп
· Давсагны үрэвслийн үед зовуурь (шээхэд хорсох, өвдөх, ойр ойрхон шээс хүрэх)-ыг түргэн намдаах зорилгоор.
· Шээс дамжуулах замын дахилтат халдварын үед антибиотик болон цистон эмчилгээнд хавсарч хэрэглэх.
Хэрэглэх арга:
Цистон шахмал:
· Бөөр, шээс дамжуулах замын халдварын үед: 2 шахмалаар өдөрт 3 удаа ууна.
· Курс эмчилгээ: 3–6 сар
Риналка сироп:
· Насанд хүрэгчдэд: 2 цайны халбага буюу 15 мл-ийг өдөрт 3 удаа ууна.
· Курс эмчилгээ: Шинж тэмдэг арилтал 7 хоног хэрэглэнэ.
0.0
0 сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна
Энэ бүтээгдэхүүний талаарх анхны сэтгэгдлийг үлдээгээрэй.