Бүтээгдэхүүний үйлдэл:
- Кофлет хүлхмэл хоолой хөндүүрлэсэн хий ханиалга дарна.
- Үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул амьсгалын дээд замын үрэвсэл, ялангуяа залгиур - төвөнхийн үрэвслийг намдаана.
- Кофлет хүлхмэл гуурсан хоолойн салстын цочролыг бууруулснаар ханиалга намдаана.
- Мөн харшлын болон нянгийн эсрэг, дархлаа дэмжих , антиоксидант үйлдэлтэй тул янз бүрийн шалтгаантай ханиалгыг намдаана.
- Амны хөндийг халдваргүйжүүлснээр салстын эдгэрэлтийг түргэсгэнэ.
Найрлага, савалгаа:
Honey - 126 mg Terminalia chebula 7.31 mg, Trikatu 2.4 mg, Alpinia galanga 0.97 mg, Acacia catechu 0.74 mg. Oils: Syzygium aromaticum 2.10 mg. Elettaria cardamomum 0.06 mg. Cinnamomum zeylanicum 0.02 mg.
Хэрэглэх заалт:
- Урьдчилан сэргийлж хэрэглэхэд илүү тохиромжтой
- Янз бүрийн шалтгаант ханиалга
- Залгиурын үрэвсэл
- Гүйлсэн булчирхайн үрэвсэл
- Амны эвгүй үнэр дарна
- Тамхичдын буюу Мэнгэр ханиалга дарна
- Хоолой зайлах уусмалын оронд хэрэглэх боломжтой
- Буйлны үрэвсэл, шархыг эмчилнэ
- Шүд цооролтоос сэргийлнэ
Хэрэглэх арга:
Урьдчилан сэргийлэх болон гам барих зорилгоор бол 1ш-ээр өдөрт 1 удаа. Эмчилгээний зорилгоор 1 ширхэгээр өдөрт 3-4 удаа, хүлхэж хэрэглэнэ.
Анхааруулга:
Онцгой анхааруулга: Үгүй