
Түрүү булчирхайн томролын эсрэг бүтээгдэхүүн
-Шөнө ойр ойрхон шээх, дүлж шээх, шээс тасалдах зовуурийг намдаана.
-Түрүү булчирхайн томролын эсрэг.
-Бөөр, шээсний зам болон түрүү булчирхайн үрэвслийг намдаана.
-Түрүү булчирхайн томролоос урьдчилан сэргийлнэ
Бүтээгдэхүүний үйлдэл:
Найрлаганд агуулагдах ургамлууд нь альфа-1-адренорецепторын хориглодог тул түрүү булчирхайн томролын шинж тэмдгүүд болох: ойр ойрхон шээх, шөнө шээх, дүлж шээх, шээс тасалдах, шээсний дараа давсаг сулраагүй мэт санагдах, шээс дусагнах гэх мэт зовиуруудыг бууруулна. мөн 5-альфа-редуктаза ферментийг дарангуйлдаг тул түрүү булчирхайн эдийн ургалтыг дарангуйлснаар түрүү булчирхайн томрол даамжрахаас сэргийлнэ. Үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул томролын үед үүсэх хоёрдогч халдварыг эмчилж, сэргийлнэ.
Хэрэглэх заалт:
-Түрүү булчирхайн томрол – I ба II үе шат
-Шээс дамжуулах замын халдвар, үрэвсэл (цистит, уретрит, пиелонефрит) – хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд
-Шээсний урсгалын саад, шээсний үлдэгдэлтэй холбоотой тохиолдолд
-Урогенитал тогтолцооны нөхөн сэргээх эмчилгээ – мэс заслын дараах болон архаг явцын үед
Хэрэглэх арга:
-1 шахмалаар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ.
-Курс эмчилгээ: 3-6 сар буюу шинж тэмдэг арилах хүртэл хэрэглэнэ.
Найрлага, савлагаа:
60 шахмалаар савлагдсан: 1 шахмалд: Tribulus terrestris 140 мг, Caesalpinia Bonducella 120 мг, Areca Catechu 100 мг, Asparagus Racemosus 80 мг, Crataeva Nurvala 80 мг, Akik Bhasma 80 мг, Dolichos Biflorus, Acacia Nilotica, Aloe Vera
Анхааруулга:
Онцгой анхааруулга: Цусны даралт ихтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
0.0
0 сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна
Энэ бүтээгдэхүүний талаарх анхны сэтгэгдлийг үлдээгээрэй.